Ангилал / Listing Type : Эмнэлэг / Hospital
Байршил / Location : Чойбалсан хот / Choibalsan
Нээлттэй цаг / Opening Hours
  • Даваа / Mo :Closed
  • Мягмар / Tu :Closed
  • Лхагва / We :Closed
  • Пүрэв / Th :Closed
  • Баасан / Fr :Closed
  • Бямба / Sa :Closed
  • Ням / Su :Closed
Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Магадлан итгэмжлэгдсэн “Итгэл-Ивээлт” эмнэлэг нь анх 2008 онд үүдэн эмнэлгийн чиглэлээр байгуулагдсан.
2010 оноос 15 ортой, 2012 оноос Магадлан итгэмжлэлд орж, 2014 оноос 25 ор, 2015 оноос 35 ортойгоор дотор, мэдрэл, уламжлалт, нөхөн сэргээх чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Одоо нийт 20 эмч эмнэлгийн ажилтантайгаар Дорнод болон Зүүн бүсийн ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хувийн хэвшлийн зүгээс үзүүлж байна.
Нийт үндсэн-20 эмнэлгийн ажилтантай. Үүнд:

  • Дүрс оношлогооны их эмч -1
  • Мэдрэлийн болон уламжлалтын их эмч -1
  • Дотрын их эмч- 1
  • Лабораторийн их эмч -1
  • Ерөнхий мэргэжлийн их эмч- 4
  • Сувилагч-3
  • Физик эмчилгээний сувилагч-1
  • Хөдөлгөөн засал, нөхөн сэргээх сувилагч -1
  • Бариа засалч-2
  • Нягтлан-1
  • Тогооч-1
  • Асрагч үйлчлэгч-3
  • Туслах ажилтан-1

2016 онд оношлогооны чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор Солонгос улсын “Samsung-Medison” компаний XG-4,5 D сүүлийн үеийн эхо аппаратыг нийт 105,000,000 сая төгрөгөөр худалдан авч оношлогоонд хэрэглэж байна.
Уг аппаратыг авснаар зөвхөн өнгөрсөн 4 сарын хугацаанд шинээр элэгний хавдар-11, дэлүүний хавдар-1, түрүү булчирхайн хавдар-1, умайн хортой болон хоргүй хавдар-12, давсагны хавдар-2,эдгээрээс 11 нь УБ-хотын Хавдар судлалын төвд хагалгаа амжилттай хийгдсэн.
Шинээр оруулсан хөрөнгө оруулалт
Герман улсын “Well reader-Элайза” лабораторийн аппаратыг Монбиофармийн захиалгын дагуу Герман улсаас худалдан авснаар В, С вирус, HB зэргийг нарийвчилсан тоон үзүүлэлтээр үзэх, бамбайн болон эмэгтэйчүүдийн дааврын үйл ажиллагааг үзэх гэх мэт 80 гаруй төрлийн шинжилгээг үзэх боломжтой болсон.
Оношлогооны чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор Бельги улсын цусны дэлгэрэнгүй шинжилгээг хийх гематологийн аппаратыг “Монбиофарм”-компаниар дамжуулан нийт 12,800,000 төгрөгөөр худалдан авч оношлогоондоо хэрэглэж байна.
Лаборатори оношлогоог хэвтэн эмчлүүлэгч нартаа үнэ төлбөргүй хийж байгаа бөгөөд боловсон хүчинг сайжруулах зорилгоор мэргэжлийн лабораторийн их эмчийг үндсэн орон тоогоор, зөвлөх эмчээр болон дотоод хяналтыг БОЭТ-н лабораторийн тасагтай хамтран ажиллаж байна.
“Эрүүл Дорнод” аян
Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2016 оны 11- р сарын 1-нээс 2017 оны 2-р сарын 1 хүртэл 3 сарын “Эрүүл Дорнод” аяныг Дорнод нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд зарлан явуулсан бөгөөд уг аянд байгууллага хамт олон маш идэвхтэй хамрагдаж, цаашид сунгах хүсэлт тавьсан учир бид бүхэн 5-р сарын 1 хүртэл сунган ажиллаж байна.
“ЭРҮҮЛ-ДОРНОД” аяны хүрээнд одоогоор нийт 15 байгууллагын нийт 564 хүмүүс хамрагдаад байна.
1. Мэргэжлийн хяналт
2. Хүнс хөдөө аж ахуйн газар
3. Мэдээлэл холбооны сүлжээ
4. Политехник коллеж
5. Баянтүмэн засаг даргын тамгын газар
6. “Есөн хүсэл” эмэгтэйчүүдийн facebook групп
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
8. Татварын хэлтэс
9. Нийгмийн даатгалын хэлтэс
10. Flower сургууль
11. Нисэх
12. Автотээврийн газар
13. Байгаль орчин
14. 10-р багийн амьдралын түвшин доогуур иргэд/төлбөргүй/
15. Цагдаагийн газар
Нийгмийн хариуцлага
Итгэл-Ивээлт эмнэлэг нь жил болгон шинэ жилээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гарын бэлэг өгч хэвшсэн.
Багийн дарга нартай гэрээ байгуулан сар бүр үзүүлэх зайлшгүй шаардлагатай боловч, хөрөнгө санхүүгийн боломжгүй 10, жилд 120 иргэнийг үнэ төлбөргүй үзлэг оношлогоонд хамруулах, сард 1, жилд 12 хүнийг үнэ төлбөргүй хэвтэн эмчлэн сувилаж хэвшсэн.
Оны эхний 3 сарын тоогоор нийт 52 иргэнийг үнэ төлбөргүй оношлон, 15 хүнийг үнэ төлбөргүй хэвтүүлэн эмчлэн сувилсан.
Эрүүл Дорнод аяны хүрээнд “Эрдэнэ-Зуу” хийдийн хамба лам Баасансүрэнг урьж авчран ХДТ-д “ Хайрлая” лекцийг уншуулсан.
Нийгмийн харицлагын хүрээнд төлбөрийн чадваргүй болон өндөр настай нийт 110 иргэнд Эхо оношлогоог үнэ төлбөргүй хийж гүйцэтгэлээ. Үзлэгээр хавдарын 3 тохиолдолыг шинээр илрүүлж дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлсэн. Энэ онд нэн ядуу-1, өндөр настан-35, бусад харилцагч байгууллагын-62 нийт 98 иргэнийг үнэ төлбөргүй эмчилж сувилсан.

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Холбоо барих: 99019678

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Онцлох / Features
Холбоотой мэдээлэл / Related Listings