Ангилал / Listing Type : Аялал жуулчлал / Travel
Байршил / Location : Чойбалсан хот / Choibalsan
Нээлттэй цаг / Opening Hours
  • Даваа / Mo :09:00 - 18:00
  • Мягмар / Tu :09:00 - 18:00
  • Лхагва / We :09:00 - 18:00
  • Пүрэв / Th :09:00 - 18:00
  • Баасан / Fr :09:00 - 18:00
  • Бямба / Sa :10:00 - 17:00
  • Ням / Su :10:00 - 17:00
Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Манай байгууллага нь Дорнод нутагт Аялал жуулчлалын бизнес эрхэлдэг болон эрхлэх сонирхолтой иргэд, ААНБ-дын харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих, улмаар нэгдсэн зохион байгуулалтад оруулж, алс хэтдээ Дорнод аймгийн Аялал жуулчлалыг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын сүлжээнд холбох зорилготой байгуулагдсан нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага юм.

Бид байгууллагынхаа хэтийн зорилтыг Дорнод аймгийн Аялал жуулчлалын хөгжлийн бодлоготой нягт уялдуулсан бөгөөд энэхүү зорилгодоо хүрэхийн тулд бүхний түрүүнд аймгийн Аялал жуулчлалын цогц системийг байгуулахаар ажиллаж байна. Бид энэхүү Цогц системийг байгуулахын тулд “Чаддаг чаддагаа төгс хийх”зарчмыг удирдлага болгосон бөгөөд одоогоор манай НЭГДЛИЙН эгнээнд Дорнод нутгийн Тур опeратор компани, Зочид буудал, Зоогийн газар, Цэнгээний газар, Жуулчны бааз, Гэр отог, Халх, Буриад, Барга, Үзэмчин угсаатны ахуй соёлыг хадгалсан айл өрх, Нөхөрлөл, Банк-санхүүгийн байгууллага, Даатгал, Бэлэг дурсгалын болон гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, Худалдааны төвүүд, Тeатр, Музeй, Тээврийн компани, ТВ, Цахим сайт, Гэрэл зурагчдын холбоо, Сургалтын байгууллагууд, Эрүүл мэндийн гоо сайхны үйлчилгээ, Хувийн хэвшлийн эмнэлгүүд, Хамгаалалтын байгууллага, Үүрэн тeлeфоны опeратор компани, Орчуулагчдын холбоо болон төрийн зарим байгууллагууд нэгдээд байна.

Ийнхүү нэгдсэний үр дүнд гадаад, дотоодын аялагч, жуулчдад зориулсан Аяллын багц бүтээгдэхүүнүүдийг бий болголоо.

Энэхүү багц бүтээгдэхүүнд байгалийн болон түүх, соёлын, тусгай сонирхлын, адал явдалт төрөл бүрийн аяллууд байх бөгөөд эдгээр аяллыг сонгосон хүн бүхэн амьдралынхаа түүхийг хэзээ ч мартагдашгүй дурсамжаар баяжуулах юм.

Таныг Дорнын онгон зэлүүд, өргөн уудам нутагт аялан ирж, их хотын нүргээн чимээнээс ангид, байгалийн амьд, аялгуут орчинг мэдэрч, биe сэтгэлийн алжаалаа тайлж амарч зугаалахыг урьж байна.

Та бүхэн биднийг зорин ирвэл манай НЭГДЛИЙНХЭН таныг халуун дотно сэтгэлээр угтан авч үйлчлэх болно.

Танд сайн сайхныг хүсэн ерөөе.

Таныг хүндэтгэсэн:

ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЛИЙН ТЭРГҮҮН Р.ЗОРИГТБААТАР.

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Want create site? Find Free WordPress Themes and plugins.
Утас: 91111765
Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Онцлох / Features
Холбоотой мэдээлэл / Related Listings