Ангилал / Listing Type : Музей / Museum
Байршил / Location : Чойбалсан хот / Choibalsan
Нээлттэй цаг / Opening Hours
  • Даваа / Mo :09:00 - 17:00
  • Мягмар / Tu :09:00 - 17:00
  • Лхагва / We :09:00 - 17:00
  • Пүрэв / Th :09:00 - 17:00
  • Баасан / Fr :09:00 - 17:00
  • Бямба / Sa :Амарна
  • Ням / Su :Амарна
Want create site? Find Free WordPress Themes and plugins.

“МОНГОЛЫН МУЗЕЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ-90 ЖИЛ” СЭДЭВТ НОМОНД ДОРНОД АЙМГИЙН МУЗЕЙГЭЭС ОРУУЛАХ МАТЕРИАЛ 1. ТАНАЙ МУЗЕЙН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ ТОВЧ ТҮҮХ: Дорнод аймгийн музей нь 1950 онд байгуулагдсан. Тухайн үед Орон нутаг судлах кабинет нэртэй байсан бөгөөд 1967-1998 онд Орон нутаг судлах музей, 1999 оноос Дорнод аймгийн музей болон өргөжиж үйл ажиллагаа явуулж байна. Эдүгээ музейн сан хөмрөг 4000 гаруй үзмэртэй. Дорнод аймгийн музей нь Халхын Сэцэн хан аймгийн үеэс өнөөгийн Дорнод нутгийн түүх соёл, ард түмний ахуй амьдрал, зан заншил, ололт амжилтыг харуулсан үзмэрээр музейн сан хөмрөгөө баяжуулж ирлээ. Түүх угсаатны зүйн музей Байгалийн түүхийн музей Жуковын музей Уран зургийн галлерей гэсэн 4 хэсэгт төрөлжүүлэн үйл ажиллагаа явуулж байна. ТҮҮХ УГСААТНЫ ЗҮЙН МУЗЕЙ Тус музейн цуглуулганд өнө эртний сонирхол татам түүхийн үзмэр археологийн олдвор чулуун зэвсэг, амьтны загварт хүрэл /МЭӨ III-VIII жил/, Кидан гүрний түүхэнд хамаарах Хэрлэн бар хотоос олдсон олдвор /XI зуун/, эртний нүүдэлчдийн сүрлэг дурсгал оюун сэтгэлгээний томоохон бүтээл болох хүн чулуун хөшөө /XII-XIV зуун/, хүрэл тогоо, Богд хаант Монгол Улсын манлай ван Ж.Дамдинсүрэн, То ван буюу Тогтохтөр, Маршал Х.Чойбалсан зэрэг түүхт хүмүүсийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, тус аймгийн нутагт олноороо суурьшдаг халх, буриад, барга, үзэмчин, хамниган угсаа нийтлэгүүдийн өөрийн онцлог бүхий ахуй соёлын эд хэрэглэлүүд, дээл хувцас, гоёл чимэглэл, эрт эдүгээгийн хөгжмийн зэмсэг, зоос мөнгөн тэмдэгтийн ховор нандин эд өлгийн зүйлс музейн сан хөмрөгийн ихэнх хувийг эзлэдэг. Түүх угсаатны музей нь нийт 18 танхимтай.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ Байгалийн түүхийн музей нь 1960 онд төрөлх нутгийнхаа байгалийн баялаг, амьтан ургамал, эрдэс баялагийн зонхилох ховор үнэт цуглуулгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Тус музей нь палеонтологи, археологийн тал нутгийн унаган байгаль, ховор болон ховордож байгаа ан амьтан ургамал, ашигт малтмалын дээж, цэрдийн галавын үлэг гүрвэлийн олдворууд, арслан зааны соёо, хирсний яс, толгойн хэсэг, чулуужсан мод, сээр нуруутны олдвор үзмэр цуглуулгаар баяжуулан сурталчилгаа хийж байна. Эдүгээ үзмэр үзүүллэгийн 8 танхимтай. Ан амьтны хэсэгт мөлхөгч амьтад ,жигүүртэн шувууд, хоёр нутагтан, шавьж, тал нутгийн хөхтөн амьтад, дэлхийд ховордсон буган хандгай, бор гөрөөс, буга, бүргэд, тогоруу, загас, эмийн болон хүнсний ургамал зэргийг байгалийн орчинтой нь цогцлуулан дэлгэж харуулсан.

 

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Want create site? Find Free WordPress Themes and plugins.
Хаяг: Дорнод аймаг, Хэрлэн сум, 3-р баг /Choibalsan, Dornod, Mongolia
Утас: 7058 4406
Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Онцлох / Features