Ангилал / Listing Type : Үзвэр
Байршил / Location : Чойбалсан хот / Choibalsan
Нээлттэй цаг / Opening Hours
  • Даваа / Mo :08:00 - 17:00
  • Мягмар / Tu :08:00 - 17:00
  • Лхагва / We :08:00 - 17:00
  • Пүрэв / Th :08:00 - 17:00
  • Баасан / Fr :08:00 - 17:00
  • Бямба / Sa :Амарна
  • Ням / Su :Амарна
Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Алсын хараа: “Монголын театрын урлагийн хөгжлийн Манлайлагч байх.”
Эрхэм зорилго: “Монгол хүний оюун сэтгэлгээний хөгжлийн эх сурвалж байж Үндэсний урлаг, соёлын шилдэг ололт,  давтагдашгүй онцлогийг хамгаалах, хүн төрлөхтөний дэвшилтэд ололттой хослуулан  баяжуулан хөгжүүлэх,  түгээн дэлгэрүүлэх замаар улсынхаа  соёл, урлагийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад оршино.
Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг :  
1.    Хөгжимт драмын театр нь уран бүтээлчдийн мэргэжлийн өндөр ур чадварт тулгуурлан үндэсний болон дэлхийн шилдэг, сонгодог  урлагийн бүтээлээр иргэдэд хүртээмжтэй  үйлчлэх.
2.    Хүн амын гоо зүй, урлагийн  мэдрэмжийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авьяасыг нь нээн хөгжүүлэх, урлагийн боловсрол олгох чиглэлээр нийгэмд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулах.
3.    Дэлхийн хөгжлийн чиг хандлага, Монгол улсын Төрөөс соёл, урлагийн талаар баримтлах бодлоготой уялдуулан орон нутгийн онцлог, давтагдашгүй шинж чанарыг хадгалсан байгууллагын онцлог давуу тал дээр суурилсан хөгжлийн  стратегийн төлөвлөгөөг боловсруулж , үйл ажиллагаандаа мөрдлөг болгох.
4.    Байгууллагынхаа үйлчилгээний орчинг сайжруулах, үйл ажиллагаандаа орчин үеийн шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, мэргэжлийн ур чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлж, тэднийг сургах, мэргэшүүлэх, үр бүтээлтэй ажиллах таатай нөхцөл бололцоогоор хангах.
5.    Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр идвэхтэй үйл ажиллагаа явуулах.
6.    Орон нутгийн соёл урлагийн онцлог, агуулгатай, уран бүтээл /брэнд/-ийг бий болгож  монголын болон олон улсын түвшинд гаргаж таниулах.

Анх 1948 онд  Ч. Ойдовын “Зам” нэртэй жүжгээр уран бүтээлийн үүдээ нээж байгуулагдсан түүхтэй.
Эдүгээ 69 дэхь жилдээ тасралтгүй уран бүтээлээ туурвин ард иргэдэд  соёлын урлагийн үйлчилгээ үзүүлж буй орон нутгийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага юм.
Жаран давсан түүхтэй  тус театраас Монгол улсын Ардын жүжигчин-1, Монгол улсын Гавьяат цолтон-11, Монгол улсын Соёлын Тэргүүний ажилтан- 140 гаруй алдар цолтнууд төрөн гарсан байна.
Бүтэц зохион байгуулалтын хувьд: Хөгжим, бүжиг, дуу, жүжиг, үйлдвэрлэл, санхүү, аж ахуй, маркетинг  гэсэн анги/нэгж/-тай.
Тэдгээр анги/нэгж/-д уран бүтээлчид, албан хаагчид нийт 81 хүний орон тоотой уран бүтээл, үйл ажиллагаа явуулж байна.
Манай театр нь жил бүр 3-4 уран бүтээлийг шинээр туурвиж  давхардсан тоогоор 15-20 мянга гаруй үзэгчдэд өөрсдийн уран бүтээлээр хүрч үйчилж байна.
Бид урын сандаа “Учиртай гурван толгой” үндэсний сонгодог дууриас эхлээд Үндэсний сор бүтээлүүд болох Ц.Намсрайжав, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, Н.Жанцанноров мөн  хүн төрөлхтний мөнхийн бүтээл Ф.Шиллер, В.Шекспир, Ж.Мольер, В.Гоголь, Х.Ибсений сонгодог драм, В.Моцарт, П.И.Чайковский, Ж.Бизе, И.Штраусын симфони бүтээл болон сонгодог дуурь багтсан олон зуун уран бүтээлтэй.
Манай театр эх орныхоо бүх аймаг, сум, хотууд, мөн хилийн чанадад ОХУ, БНХАУ, Болгар, Чех, Герман, Солонгос,  зэрэг орнуудаар үндэснийхээ урлаг соёлыг сурталчилахын зэрэгцээ улс бүс, олон улсын чанартай мэргэжлийн уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан арвин туршлагатай.

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Want create site? Find Free WordPress Themes and plugins.
Хаяг: Дорнод аймаг Хэрлэн сум 7 дугаар баг

Холбогдох утас: Маркинтгийн менежер Б.Цэрэннадмид – 80805201, Ц.Одсүрэн 99584252, Билетийн касс-99088071

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Онцлох / Features